Нефтийн үнэ нэг баррель нь 200-гаас дээш гарч магадгүй гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэгч захирал Нобуо Танака хэлж байна. Гэхдээ 2020 оноос үнэ нь буурах учраас нефть орлуулах эрчим хүчинд мөнгө оруулах хэрэгтэй гэнэ.
-Үнийн төвшин худалдагч ба худалдан авагчдын аль алинд нь тааламжтай байж болох уу?
-Зах зээл л шийдэх ёстой. Гол индикатор нь эдийн засгийн өсөлт юм. Тэгвэл дэлхийн эдийн засаг өнөөгийн нефтийн урсгал төвшинд хөгжиж чадах уу. Бидэнд одоо үнийн төвшингийн талаар зарим нэг эргэлзээ байна. Тэр нь хэтэрхий өндөр байж болох юм.
-Нэг баррель нефтийн үнэ 200 ам.доллар хүрнэ гэсэн хөрөнгө оруулалтын банкуудын дүгнэлт хэр үндэслэлтэй бол?
-Тэд үүнийг хэрхэн тооцоолсныг би мэдэхгүй юм байна. Гэхдээ бид урт хугацааны явцад нефтийн үнэ нэг баррелийнх 200 хүтэл эсвэл түүнээс дээш ам.доллар хүрч магадгүйг хүлээн зөвшөөрч байгаа. Одоогийн долларын ханшаар нэг баррелийнх 130 орчим ам.доллар байгаа. Нефтийн болон бусад эх сурвалжийн үнэ нийлүүлэлтээсээ хамаагүй хурдтай өсч байна.
-Ойрхи Дорнодын улс төрийн асуудал, Ливийн дайн өмнөхийн адил л хөрөнгө оруулагчдыг дарамталж байна уу?
-Геополитикийн эрсдэл, эдгээр үйл явдлын сөрөг хүлээлт нь мэдээж хэрэг эрчим хүчний нөөцийн үнэ хөлсөнд нөлөөлж байна.
-Нефтийн экспортлогч байгууллага цаашид зах зээлийн зохицуулалтыг хийж чадахаа болио юу даа? ОРЕС аж үйлдвэрлэлд нөлөөлж чадаж байна уу?
-Нефтийн зах зээлийн ажлын асуудлаар байр сууриа нэгтгэхийг ОРЕС оролдож байгаа юм. Гэхдээ картелийн ихэнх орнууд нь түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжоор хязгаарлагдмал байна. Ийм нөхцөлд олборлолтын квотыг нэмэгдүүлэх тухай улс төрийн шийдвэр гаргахад маш ээдрээтэй.
Нөгөө талаас ОРЕС-ийн зарим гишүүд тогтоогдсон квотоосоо илүү түүхий эд нийлүүлж байна. Тэдэнд цааш олборлолтоо нэмэгдүүлж чадах уу гэдэг нь гол асуудал юм. Энэ асуулт амралтаас болоод улирлын эрэлт ихсэж байгаа зун цагт амин чухал болоод байна. ОРЕС алдагдлыг нөхөж чадах уу гэдэг асуудал нээлттэй хэвээр байна.
-Шинэ гишүүдтэй болон өргөжих асуудал ОРЕС-ийн төлөвлөлтөд байна уу?
-Хэрэв улс орон хоногт сая баррель нефть олборлож байгаа бол тэр ОРЕС-ийн гишүүн болж чадна. Тийм орнуудын л асуудал.
-Нефтийн зах зээл дэх Оросын үүрэг өөрчлөгдөж байна. Орос олборлолтоо нэмэгдүүлэх боломжтой юу?
-Орос нефтийн олборлолтоо ихэсгэх боломжтой. Тэр нь шинэ технологи эзэмшин дасах, Арктикийн эх газрын үргэлжлийн олборлолтод гарч чадах эсэхээс л уг асуудал шийдэгдэнэ.
-Арктикийн асар их нөөц ирээдүйд нефтийн үнийг буулгах болов уу?
-Арктикийн төслүүдийн ордуудыг хэрхэн хурдан ашиглаж эхлэх, зохих дэд бүтцийг тухайлбал түүхий эдийг зөөх маршрут боловсруулах зэргээс л хамаарна.
-Тэгвэл, орлуулах эрчим хүч нь дэлхийн эдийн засгийн нефтийн хамаарлыг буулгаж чадах болов уу?
-Тийм ээ. Хэрэв дэлхий орлуулах эрчим хүчийг эрчим хүч хэмнэх технологитай хослуулан ашиглаад эхэлбэл үүнийг хийж чадах нь тодорхой.
Орлуулах буюу сэргээгдэх эрчим хүчинд бодит хөрөнгө оруулалт орж ирвэл нефтийн эрэлт магадгүй. Бид хэд хэдэн хувилбараар авч тооцоолоод 2020 оноос нефтийн эрэлт унана гэж дүгнэж байгаа. Улс орнууд шинэ эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийх талаар бодвол зохино.
Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА, IEA) нь 1973 онд нефтийн хямралтай байсан үеэр Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага дотор байгуулагджээ. ОУЭХА байгуулах санааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Генри Киссинджер гаргажээ.
Нүүрс, ус төрөгчийн түлш хэрэглэгч 28 томоохон орны сонирхлыг уг агентлаг төлөөлдөг. Дэлхийн эрэлтийн бүтцийг сайжруулах, эрчим хүчний эх сурвалжийн санал ба эрчим хүчний үйлчилгээний салбарт олон улсын хамтын ажиллагаанд тус дэм болох зорилгоор агентлагийн байгуулсан юм.
Уг байгууллагад АНУ, Австрали, Австри, Бельги, Их Британи, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Канад, Люксембург, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Словаки, Турк, Унгар, Финлянд, Франц, Чех, Швейцари, Швед, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос ба Япон ордог.
ОУЭХА-ийн судалгааны хүрээнд эрчим хүч, халуун цөмийн синтез, цахилгаан эрчим хүчний хэрэглээний үр дүнтэй хэрэглэх үзэл баримтлал болон технологийн үнэлгээний арга зэргийг боловсруулдаг. Агентлагын ажлын гэрээ нь хамтарсан шинжлэх ухааны судалгааний төслүүдийн үндэслэлийг санал болгодог. Давуутай тал нь: нөөцийг нэгтгэх, хамтарч зардлагаа даах, техникийн эрсдлийн даатгал ба сатандартын зохицолгоог хийх явдал. Ажлын гэрээ нь маш өргөн хамааралтай. Үүнд био эрчим хүч, нарны эрчим хүч, салхин сэнс, түлшний элементын төгсжүүлэлт ба цахилгаан авто машинууд багтаж байгаа.
IEA байгууллагыг одоо Нобуа Танака удирддаг бөгөөд тэрээр дөрвөн жилийн өмнө энэ тушаалд сонгогджээ.
Нобуо Танака олон улсын эрчим хүчний агентлагын Гүйцэтгэх захирлын тушаалд 2007 онд суусан. Түүний бүрэн эрхийн хугацаа 2011 оны наймдугаар сарын 31-нд дуусч байна. Танака Токиогийн их сургуулийг “эдийн засагч” мэргэжлээр дүүргэсэн ба АНУ-ын Огайо мужийн Кейзийн Барууны нөөцийн их сургуулийн захиргааны ажил хэрэгчийн магистрийн зэрэглэлтэй.
ОУЭХА-д ирэхээсээ өмнө Танака нь Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын Парисийн Шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн салбарт захирал хийж байв. Мэргэжлийн карьераа Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас эхэлжээ. Вашингтон дахь Японы Элчин сайдын яаманд ажиллаж байв.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин