Дуучин Мэрай Кэри өвчтэй эгчээсээ нүүр буруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Дуучин Мэрай Кэри өвчтэй эгчээсээ нүүр буруулжээ

Дуучин Мэрэй Кэри ХДХВ-тай эгчээ харж үзээгүйгээс ах нь түүнийг үзэн ядах болжээ. Дуучны төрсөн эгч тархи, нугасны хагалгаанд орох шаардлагатай болсон ч 520 сая ам.долларын хөрөнгөтэй дуучин эмнэлгийн төлбөрийг төлөхөөс татгалзсан байна. Энэ хэргээс болж ах нь Мэрайг үзэхээ больж, ах эгч нараасаа илүү нохойгоо гэдэг өөдгүй шулам гэжээ. Өдгөө 51 настай дуучин Мэрай Кэри саяхан Австралийн тэрбумтантай сүй тавьсан билээ.

Түүнийг эгчдээ туслахаас татгалзахад ах нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эгч чинь үхэл, сэхлийн даваан дээр байхад чи хаана байгаа юм бэ? Өөрийгөө тэнгэрийн амьтан гэж бодож байгаа бол эндүүрч. Чи бол шулам” гэж хэлсэн аж.

Эгч нь түүнийг нэр алдарт хүрэхээс өмнө гэр бүлээ тэжээхийн тулд биеэ үнэлж байсан ч олон жилийн өмнө муудалцсанаас хойш холбоо тасарсан байжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж