Айшвара Рэй хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Айшвара Рэй хөл хүнд болжээ

Болливуудын жүжигчин “Bride & Prejudice “ киноны од Айшвара Рэй хөл хүнд болсон гэнэ. Жүжигчин бүсгүй 2007 онд жүжигчин Абишек Башантай гэрлэсэн юм.  Жүжигчний аав  “Twitter”-тээ өөрийгөө өвөө болох гэж буй тухай хөөрөн бичсэний дараа  энэ мэдээ тарсан ажээ. Анхны хүүхдээ хүлээж буй хос хоёр энэ жил кино академийн “Оскар”-ын шагнал гардуулах улаан хивсний ёслолд хамтдаа ирсэн. Айшвара Рэй нэр хүндээрээ “Оскар”-тай адил “Filmfare Awards”-ын шагналыг хоёр удаа хүртэж байсан юм. 2004 онд тоглосон англи хэл дээрх “Bride & Prejudice”, 2009 онд Стив Мартинтай хамтран тоглосон “Pink Panther 2” кино түүнд багагүй алдар нэр авчирчээ. Айшвара Рэй 1994 оны Дэлхийн гоо бүсгүйн тэмцээний ялагч болж, “People” сэтгүүл түүнийг “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” гэж өргөмжилж байсан билээ.  Түүний нэр алдар дэлхий дахинаа өссөн боловч Холливуудад амжилт гаргахыг хүсч буй ажээ. Тэрбээр “Эх орондоо байвал амар байхсан.  Ажил хаашаа хөтөлнө, жүжигчин хүн тийшээ явах ёстой. Гэвч би Холливуудад өөрийгөө цыган шиг байгаагаа мэдэрдэг” гэж ярьжээ. 


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж