Манхаттенийг арчиж хаяна гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Манхаттенийг арчиж хаяна гэв

 

Умард Солонгос ням гаригт тус улс устөрөгчийн бөмбөгтэй баллистик пуужингаар АНУ-ын Манхаттен хотыг үнсэн товрог болгож, амьтай голтой бүхнийг арчиж хаяна хэмээн заналхийлж, дахин шуугиан тарилаа.

 

Ням гаригт Умард Солонгосын төрийн төв телевизээр тус улсын цөмийн эрдэмтэн II Чо Хён гэгч ийм мэдэгдэл гаргажээ.

 

Цөмийн эрдэмтэн мэдэгдэлдээ “Манай устөрөгчийн бөмбөг ЗХУ-ын бүтээсэн утстөрөгчийн бөмбөгөөс илүү хүчтэй. Хэрэв устөрөгчийн бөмбөгийг тив хоорондын баллистик пуужинд суурилуулж, Манхаттенд унавал, хотын бүх хүн үхэж, хот үнсэн товрог болж, газрын хөрснөөс арчигдана” гэжээ. Умард Солонгос устөрөгчийн бөмбөгтэй болсноо зарлаж, хэзээ ч ашиглахад бэлэн гэж мэдэгдсэнээс хойш олон улсын хамтын нийгэмлэгүүд тус  улсын эсрэг эдийн засгийн хоригоо чангатгаж эхэлсэн билээ. Хэдийгээр олон улсын цөмийн шинжээчид Умард Солонгосыг устөрөгчийн бөмбөг бүтээх техникийн болон эдийн засгийн чадваргүй гэж үзэж, устөрөгчийн бөмбөгтэй байлаа ч тэр нь АНУ-д хүрнэ гэдэгт итгэхгүй байгаа ч дээрх мэдэгдлүүд нь АНУ-ыг тавгүйтүүлж чадсан. АНУ өнгөрсөн долоо хоногт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах талаар БНСУ-ын талтай гэрээ хэлэлцээ хийх тухай ярилцсан билээ. Харин АНУ-ыг пуужингийн довтолгооноос хамгаалах систем байршуулахыг ОХУ болон Хятад эсэргүүцсэн юм.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж