Аль-Каидагийнхан жуулчдыг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Аль-Каидагийнхан жуулчдыг хөнөөжээ

 

Аль-Каида бүлэглэлийн Хойд Африк дахь салбарын зэвсэгт этгээдүүд Кот-Дивуар улсын далай эргийн амралтын газарт халдлага хийжээ. Зэвсэгт дайчид ням гаригт /III.13/ Гран-Бассам хотын далайн эрэг болон хоёр зочид буудалд гал нээж 16 хүнийг хөнөөж, олон хүнийг шархтуулсан байна. Хохирогчдын дунд гадаадын жуулчид байсан нь Франц, Герман, Буркина Фасо, Мали, Камерун улсын иргэд байжээ. Кот-Дивуар улсын аюулгүй албаныхан зургаан зэвсэгт дайчныг устгасан аж. Эх сурвалжийн мэдээлснээр халдлага “Chelsea” болон “Etoile du Sud” гэх зэргэлдээ хоёр зочид буудалд гарчээ.

 

Үүнээс хоёр сарын өмнө исламын зэвсэгт дайчид хөрш Буркина Фасо улсын нийслэл дэх жуулчдын ордог зочид буудал болон кафед халдлага үйлдэж 20 гаруй хүнийг хөнөөсөн юм. Түүнчлэн өнгөрсөн жил Мали улсын нийслэлд зочид буудалд зэвсэгт этгээдүүд хүмүүсийг барьцаалж, халдлага үйлдэж байв. Эдгээр бүх халдлагыг Исламын Магреб дахь “Аль-Каида” бүлэглэл зохион байгуулжээ.

 

Кот-Дивуар нь франц хилээр харилцагч Баруун Африкийн хамгийн том эдийн засагтай орон юм. Тус улс нь какао үйлдвэрлэгч хамгийн том орон билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж