100 метр Нууц товчоог оёж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

100 метр Нууц товчоог оёж байна

Монголын уламжлалт гар урлал болох зээг оёдлоор 100 метрийн урттай эсгий “Монголын нууц товчоо”-г Хэнтий аймгийн гар урчууд хамтран урлаж эхэлжээ. Ингэхдээ Чингис хааны амьдрал, ахуй, тухайн үеийн монгол түмний аж амьдрал, ёс заншлыг харуулахыг зорьж буй аж. Бүтээлд монгол зураг, монгол үндэсний хээ угалзыг хослуулан хийж буйгаас гадна эртний буган чулуу, хадны сүг зураг оруулж буй юм байна. Уран бүтээлчид одоогоор 20 орчим метрийг урлаж дуусгаад буй бөгөөд бүтээлээ бүрэн дуусгасны дараа  Гиннесийн амжилтад бүртгүүлэх юм байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж