50 Cent шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2016.03.12-нд нийтлэгдсэн

50 Cent шүүхэд дуудагдав

Рэппер 50 Cent өнгөрсөн жил дампуурлаа зарласан аж. Гэвч саяхан рэппер цахим хуудсандаа асар их боодолтой мөнгө өрсөн зураг тавьсан нь баахан хэл ам дэгдээж, шүүх түүнээс ийм их хэмжээний мөнгө хаанаас гарсныг тайлбарлахыг шаардсан байна. Харин рэппер 50 cent, жинхэнэ нэр нь Куртис Жэксон Instagram хуудсанд тавьсан зурган дээрх мөнгө бол хуурамч гэдгийг тайлбарлаж өгчээ.

Шүүхэд өгсөн мэдүүлэгтээ рэппер “Их хэмжээний мөнгөтэй зураг авхууллаа гээд тэр бүх мөнгө минийх гэж ойлгож болохгүй” гэжээ.  

Шүүхэд дуудагдсаныхаа дараа рэппер шуугиан нэг тийш болсон талаар Instagram хуудсандаа бичжээ. Тэрбээр “Хүмүүс миний тухай юу ч гэж байсан би тоохгүй байж чадна. Гэхдээ энэ буруу л даа” гээд Instagram хуудсаа цаашид өөрөө биш, хэн нэгэнд хариуцуулна гэж мэдэгдсэн байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж