Хүний хөгжлийн мөнгөөр зээл төлөхийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Хүний хөгжлийн мөнгөөр зээл төлөхийг дэмжсэнгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг гишүүдийн дийлэнх дэмжсэнгүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр дэмжсэн тохиолдолд төслийг хэлэлцэх байсан ч дэмжсэн гишүүдийн тоо түүнд хүрсэнгүй. Ингээд иргэдэд сар бүр олгож буй 21 мянган төгрөг, хүний хөгжил сангийн мөнгөөр малчид, өндөр настан,  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн банкны зээлийг хаах асуудлыг гишүүдийн дийлэнх дэмжээгүй гэсэн дүгнэлттэйгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж