"Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээ"-ний тухай Засгийн газрын 103 тоот тогтоолоор Тендерийн үнэлгээний хороонд тухайн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээтэй ажиллаж байгаа мэргэжлийн холбоодын төлөөллийг заавал оролцуулж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон билээ. Үүнтэй холбогдуулан Төрийн бус байгууллагын төлөөлөлд зориулан Засгийн газрын худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад яамдуудтай хамтран ажилладаг 20 төрийн бус байгууллагын нийт 25 хүнийг хамруулсан байна.
Б.БОЛОР