Баруун бүсийн зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн зөвлөгөөн боллоо

Баруун бүсийн хөгжлийн  тулгамдсан асуудлууд бүсийн VI зөвлөгөөн  энэ сарын  15-нд  Баян-Өлгий  аймгийн Өлгий  хотод  болов. Зөвлөгөөнд  Увс  аймгийн  Засаг дарга  ББЗ-ийн гишүүн  Э.Цасчихэр, Говь-Алтай  аймгийн  Засаг  дарга  ББЗ-ийн гишүүн Ш.Амгаланбаяр, Баян-Өлгий  аймгийн  Засаг  дарга  ББЗ-ийн  гишүүн  С.Хавыл,  Завхан аймгийн Засаг  даргын орлогч Л.Лхамсүрэн,  Завхан  аймгийн Улиастай   сумын Засаг  дарга  бөгөөд  Улиастай хотын захирагч  Баруун бүсийн зөвлөгөөний гишүүн  Б.Эрдэнэбаатар,  Баян-Өлгий  аймгийн  Засаг  даргын  орлогч Ш.Сериктес,болон холбогдох хүмүүс оролцлоо. Баруун бүсийн VI зөвлөгөөнөөс  Монгол  улсын  их  хуралд хоёр, Засгийн газарт  долоо,  Баруун бүсийн  зөвлөл,  бүсийн  аймгуудын  ИТХ, Засаг  даргын Тамгын газарт  хоёр  заалт  бүхий   санал, зөвлөмж  гаргаж  хүргүүлж,  хэрэгжүүлэхээр  шийдвэрлэсэн байна.

Б.Батбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж