Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг Баянхошууны “Жанцан” дэлгүүрийн дэргэдэх автобусны буудлын орчимд уржигдар 21.40 цагт “Эрдэм транс” ХХК-ийн “Huyndai Aero City-540” маркийн автобусны жолооч, 40 настай Б гэгч эр мөнгө хураах хайрцагнаас бэлэн мөнгө хулгайлж байсныг "Улаанбаатар смарт" карт компанийн шалгалтын баг үйлдэл дээр нь илрүүлж, тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
Нийтийн тээвэрт хэрэгжиж байгаа автобусны карт нь бэлэн мөнгө завшихаас сэргийлэх зорилготой юм. Гэтэл иргэд төдийлөн энэ системд бүрэн нэтврэхгүй байгаа учраас мөнгө хураах хайрцаг тавьсан байдаг.
Т.НОМИН