“Ламбугайн нулимс” 25 дахь жилдээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Ламбугайн нулимс” 25 дахь жилдээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 25 жилийн турш байнга тоглож байгаа Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг энэ сарын 26-нд тоглох гэж байна. “Ламбугайн нулимс”-ийг Монголын дуурийн урлагт шинэчлэл хувьсгал авчирсан дуурь гэдэг бол урлаг судлаачид энэхүү дуурийн хөгжмийн талаар маш зоригтой алхам хийсэн гайхамшигтай хөгжимтэй хэмээн үнэлдэг. Монголын гэлтгүй гадаадын урлаг судлаачид “Ламбугайн нулимс” дуурийг үзээд биширдэг. Иймээс ч Монголын анхны дэлхийн хэмжээний мэргэжлийн төвшинд бичигдсэн дуурь хэмээдэг.

Тэгвэл энэ сарын 26-нд тоглох “Ламбугайн нулимс” дуурийн симфони найрал хөгжмийг 25 жил тасралтгүй удирдаж байгаа, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх дохих юм. Харин гол дүр Лодонд А.Сайнбаяр, Цэрэнлхамд Ш.Наранчимэг, Цэрэнлхамын эх Р.Доржхорол, Намна Б.Мөнхтөр, ноёнд Ч.Чинзориг, хатанд М.Дариймаа, Түвд Э.Бумхүү, М.Даваадорж, ноёны агь Б.Алтанхуяг, хэлхээ нөхөд Ч.Түмэндэмбэрэл, Б.Лхагвасүрэн, ахлах банди Д.Эрдэнэ-Очир, сохор гуйлгачин Б.Бум-Амар, лам нар М.Баатархүү, Ё.Ариунтулга, хятад тогооч Д.Шагдарсүрэн, хятад Ц.Доржсүрэн нар тус тус тоглох юм. Харин ирэх долдугаар сарын 2-нд Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, 3-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар театр 48 дахь улирлын хаалтаа хийх юм байна.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж