
Тэгвэл энэ сарын 26-нд тоглох “Ламбугайн нулимс” дуурийн симфони найрал хөгжмийг 25 жил тасралтгүй удирдаж байгаа, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх дохих юм. Харин гол дүр Лодонд А.Сайнбаяр, Цэрэнлхамд Ш.Наранчимэг, Цэрэнлхамын эх Р.Доржхорол, Намна Б.Мөнхтөр, ноёнд Ч.Чинзориг, хатанд М.Дариймаа, Түвд Э.Бумхүү, М.Даваадорж, ноёны агь Б.Алтанхуяг, хэлхээ нөхөд Ч.Түмэндэмбэрэл, Б.Лхагвасүрэн, ахлах банди Д.Эрдэнэ-Очир, сохор гуйлгачин Б.Бум-Амар, лам нар М.Баатархүү, Ё.Ариунтулга, хятад тогооч Д.Шагдарсүрэн, хятад Ц.Доржсүрэн нар тус тус тоглох юм. Харин ирэх долдугаар сарын 2-нд Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, 3-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар театр 48 дахь улирлын хаалтаа хийх юм байна.