Сингапур гурав дахь удаагаа дараалан дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотын жагсаалтыг тэргүүллээ. Economist Intelligence Unit-ийн гаргасан чансаанаас иш татан энэ тухай The Independent сонин мэдээлэв.
Хоёрдугаар байрт Швейцарийн Цюрих, гуравт Гонконг бичигджээ. Дараалаад Женев, Парис, Лондон, Нью-Йорк орлоо. Тэргүүн 10-ыг Копенгаген, Сөүл, Лос-Анжелес төгсгөлөө. Хоол хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ, түрээсийн өртөг, ахуйн төлбөр, хувийн сургуулийн зардал зэргийг тооцоолон жагсаалтыг гаргажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР