Москва дахь НҮБ-ын оффисыг хааж магадгүй

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Москва дахь НҮБ-ын оффисыг хааж магадгүй

 

ОХУ-ын нийслэл Москва дахь НҮБ-ын хүний эрхийн албаны байрыг хааж гэнэ. ОХУ-ын Засгийн газар Москва дахь НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн байрыг хаах хүсэлтэй байгаа талаар хүний эрхийн дээд комиссар Раад аль-Хуссейн  мэдээлжээ. Тэрбээр энэ тухай Женевт төвтэй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд мэдэгдсэн байна. Олон улсын хүний эрхийн байгууллага болон барууны хэвлэлүүдэд ОХУ-д хүний эрх зөрчигдөх асуудлыг байнга хөнддөг.

 

Үүний зэрэгцээ Оросын хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Украины нисгэгч Надя Савченкогийн хэрэг олон улсын анхаарлыг ихээр татаж байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн шоронд өлсгөлөн зарлаад олон хонож байгаа юм. Түүнийг 2014 оны зургадугаар сард Украины сайн дурын батальонд байхдаа Оросын хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж