АНУ-ын иргэн 93 настай Дороти Лиггет ахлах сургуулийн дипломоо 74 жилийн авчээ.
Дороти Лиггетийг 1942 онд Акроны ахлах сургуулиа төгсөхийн яг өмнө сургуулийн захиргаа оюутныг гэрлэхийг хориглосон журмыг нь зөрчсөн гэж сургуулиас нь хөөсөн ажээ. Харин тус ахлах сургуулийн одоогийн эрхлэгч 74 жилийн дараа Дороти Лиггетийн дипломыг нь түүний төрсөн өдрөөр нь олгосон гэнэ.
Доротигийн охины бичсэн захидлыг аваад сургуулийн захиргаа түүний дипломыг олгохоор шийджээ.
Сургуулийн эрхлэгч болсон явдлын талаар ингэж ярьжээ. “Захидлыг уншаад бид архивын баримт сэлтийг судалсан. Хатагтай Лиггетэд ямар хэцүү байсныг би ойлгож байна. Тиймээс би чадах зүйлээ хийж, дипломыг нь олгохоор болсон. 13 жил сайн сурчихаад түүнийг гэрчлэх дипломгүй үлдэнэ гэдэг шударга бус” гэжээ.
Дипломгүй хоцорсондоо үргэлж харамсдаг байсан 93 настай Доротид 74 жилийн дараа ирсэн диплом нь төрсөн өдрийн гэнэтийн бэлэг болсон гэнэ.
Н.ЭНХ