Мөсний баярын морин чарга буюу мөнгөн өвлийн наадам

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Мөсний баярын морин чарга буюу мөнгөн өвлийн наадам

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй “Хөх сувд -2016” мөсний баяр нь одоогоос 16-н жилийн өмнө анх нутгийн иргэдийн дунд эхэлж байсан түүхтэй. Тэр үеийн нуур хамгаалах байгууллагын байгаль хамгаалагч Д.Лхагвацогт санаачлан дарга Ж.Төмөрсүх нь дэмжсэнээр Жиглэгтийн амны толин цэнхэр мөсөн дээр 5-н морин чарга уралдуулж, цагаан хилний  мөсөн ордон дээр хадаг зангидан ёслол үйлдэж  байсан түүхтэй. Ийнхүү өдгөө уламжлал болон зохион байгуулагдсаар өвлийн аялал жуулчлалын эвээнт арга хэмжээ болтлоо өргөжин тэлжээ.

Энэ удаагийн мөсний баярын мөсөн урлаг нь олон улсын мөсөн урлаачдын тэмцээн болон зохион байгуулагдсан нь цар хүрээ, ач холбогдолын хувьд өндөр хэмжээнд болсоныг илтгэнэ.

Мөсний баярын хамгийн их үзэгчтэй, баярын зочид гийчдийн хүсэн хүлээдэг нэгэн үзүүлбэр бол Морин чаргын уралдаан юм. Морин чарга гэдэг нь нутгийн иргэдийн амьдрал ахуйдаа өргөн хэрэглэдэг, өвөл цагийн ачаа тээш зөөвөрлөх, оросын бараа татах, гол тээврийн хэрэгсэл байлаа.

Морин чаргын энэ жилийн ээлжит уралдааныг Хатгал тосгоны Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Хатгалын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөл ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллав. Энэхүү морин чаргын уралдаанд:

“Давхиа” төрөлд

  1. Батбаатарын Энхбаатар Хээр морь №34

  2. Нармандахын Нямбат Хул морь №28

  3. Пүрэвцогтын  Баттулга  Хүрэн морь №23

  4. Цэрэндашын  Гансүх Буурал морь № 27

  5. Далайн  Эрдэнэбат  Халтар хээр № 4

“Хатираа” төрөлд

  1. Цэрэндашийн Гансүх Бор морь № 27

  2. Пүрэвцогтын Батням Халтар морь № 24

  3. Дүвчигийн  Одхүү Хээр морь № 17

  4. Ганхуягын  Батбямба бор морь  №16

  5. Хүрлээгийн  Лхагвасүрэн хээр морь № 20

нар эхний 5-н байрыг тус тус эзэлж нийт 32 морин чарга уралдав. Ингээд Алаг эрдэнэ сумын ИТХ-ын шийдвэрээр мөсний баярын морин чаргын уралдааныг Хатгал тосгоны ЗАА, УБ хот дахь нутгийн зөвлөлийн  хамт зохион байгуулж байхаар албан ёсоор баталгаажуулж ёсчлов.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж