Green Lantern-ийн видео тоглоом гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Green Lantern-ийн видео тоглоом гарчээ

Комикийн супер баатар Green Lantern хэдхэн хоногийн өмнө дэлгэцийн бүтээл болж хувирсан. Америкийн театруудыг ашиг орлогоороо дүүргэж байгаа тус кино видео тоглоомын ертөнцөд ч гэсэн ногоон өнгөөр өөрийн өнгө төрхийг тодорхойлж эхэллээ. Саяхан Green Lantern: Rise of the Manhunters хэмээх тоглоом зах зээлд борлуулагдаж эхэлсэн нь энэ юм. Америкийн комикийн нэрт зохиолч Мэрв Волфманы зохиолоор Double Helix Games болон Griptonite Games нар хөгжүүлж Warner Bros. Interactive Entertainment зах зээлд гаргасан тус тоглоом нь action төрлийнх ба нэг буюу олон тоглогчийн горимоор тоглогдоно. Платформын хувьд Nintendo 3DS, Nintendo DS болон Xbox 360, Playstation 3, Wii, Apple iOS /iPhone, iPad, iPod Touch/ дээр гарчээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж