Царай зүсээрээ интернэтээр бүсгүйчүүдийн сэтгэлийг татаж чадсан гэмт хэрэгтэн шоронгоос суллагджээ.
New York Daily News сонинд бичсэнээр 30 настай Жереми Микс суллагдаад загвар өмсөгчөөр ажиллахаар шийдсэн аж. Галт зэвсгийг хууль бусаар хадгалж байсан хэргээр ял шийтгэгдсэн Микс загварын нэгэн том агентлагаас гэрээ байгуулах санал авчээ.
Стоктон хотын цагдаагийн газрын фейсбук дэх хуудсанд зураг нь нийтлэгдсэний дараа тэр залуу зуун мянган хэрэглэгчдэд таалагдаж, 27 мянган сэтгэгдэл авсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР