Мэтгэлцэх хүсэлт ирээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Мэтгэлцэх хүсэлт ирээгүй гэв

УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар нарыг энэ сарын 11-нд мэтгэлцэнэ гэх мэдээлэл зарим сайтад гарсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газраас тодруулахад “Тийм мэдээлэл зарим вэб сайтад гарсан талаар сонссон. Одоогоор УИХ-ын Тамгын газарт аль нэгэн байгууллага, иргэнээс УИХ-ын дарга З.Энхболдтой мэтгэлцэх хүсэлт ирээгүй. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд Гадаад хэргийн дэд сайд асан Г.Занданшатартай мэтгэлцэнэ гэх дээрх мэдээлэл нь ташаа юм” гэдэг тайлбарыг өглөө.

Онцлоход, тэднийг “Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц” сэдвээр бодлогын халз мэтгэлцээн өрнүүлнэ гэх мэдээлэл цацагдаад байсан ч албан эх сурвалжаар баталгаажсангүй.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж