Линдси Лоханы шинэ хайр

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Линдси Лоханы шинэ хайр

 

АНУ-ын жүжигчин Линдси Лохан шинэ орос найз залуу Егор Тарабасовтайгаа аз жаргалтай байгаа гэж хэлсэн тухай The Sun сонин бичээд “энэ сэдвээр анх удаа ам нээлээ” гэжээ. Өмнө нь  Лохан шинэ хайртынхаа зургийг өөрийн инстаграмд тавьсан юм.

“Бид долоон сар орчим хамт байгаа. Би найз залуутай болсон, сайн залуу. Би их аз жаргалтай байна” хэмээн жүжигчин бүсгүй бичсэн байлаа.

Мөн тэрбээр One Direction хамтлагийн Гарри Стайлзиг согтуу ирэхэд нь буудлын өрөөнд оруулаагүй гэж бас бичжээ.

Линдси 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж бас мэдэгдээд авсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж