Галт зэвсэгт дурлагч буу алджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Галт зэвсэгт дурлагч буу алджээ

 

Дөрвөн настай хүү нь санамсаргүй буу алдсанаас амиа алдсан америк эмэгтэй галт зэвсгийн хуулийг эсэргүүцэж, галт зэвсэг эзэмших эрхийн талаар цахим хуудсаар олонтаа бичиж байсан гэнэ.

 

АНУ-ын Флорида мужийн иргэн Жейми Гилт гэгч фэйсбүүк хуудсандаа галт зэвсэг эзэмших эрхийг шүүмжилж, эсэргүүцэж байсан юм.

 

Цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж, хүү яаж байгаад эхийгээ буудсаныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

 

Жейми Гилт гэгч 45 калибрын буу эзэмшиж байсныг цагдаа нар тогтоосон байна. Энэ хэрэг Жейми Гилтийнхэн машинтай явж байхад болсон гэнэ. Нэгэн гэрчийн хэлснээр хүүгийн эх галзуурсан мэт уурлаж хашгирч байжээ. Жейми Гилт ар нуруунаасаа буудуулсан бөгөөд сум гэдсээр нь нэвт гарсан байсан гэнэ.

 

Тэрээр хүү нь буу алдчихлаа гэж хэлж, тусламж дуудсан бөгөөд эмнэлэгт очоод нас баржээ.

 

Харин хүү огт гэмтэж бэртээгүй байна. Жейми Гилт хамгийн сүүлд гуравдугаар сарын 7-нд Фэйсбүүк хуудсандаа "Хэрэв хэн нэг нь гэрт минь дайран орж, надад  эсвэл гэр бүлийнхэнд муу зүйл хийх гэж оролдвол би өршөөхгүй, газар дээр нь нам буудна гэдгийг амлая. Би амь насаа хамгаалах эрхтэй” гэж бичсэн байжээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж