Оросууд нойлтжээ, харин бид яах бол

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Оросууд нойлтжээ, харин бид яах бол

ОХУ өнгөрсөн жилээс насанд хүрсэн иргэдээсээ цээж бичгийн шалгалт авч оролцогчдын тал хувь нь уг шалгалтад унаж байсан юм. Энэ жил энэ шалгалтыг дахин явуулах бөгөөд ер нь цаашид уламжлал болгоно хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд ярьжээ. Шалгалтыг жилдээ нэг удаа авах гэнэ.

Хэдийгээр ОХУ-д Монгол шиг ерөнхий боловсрол үнэгүй, бичиг үсэгт тайлагдсан үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог ч ажилд эрхэлдэг хүмүүсийн бичиг үсгийн соёлын түвшин буурч байгаа учраас өнгөрсөн жил шалгалт авсан юм. Шалгалтын дүн олон хүнийг цочроож, тал хувь нь муу дүн авч байсан.

Монголчуудын хувьд ч ийм цээж бичгийн шалгалт явуулахад буруудахгүй. Хамгийн зөв бичдэг хүмүүс ажиллах ёстой төрийн алба болон хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын дунд иймэрхүү цээж бичгийн шалгалтад унахаар хүн их болсоныг шүүмжилдэг. Үнэхээр ийм шалгалт авбал бид оросуудаас илүү гарах болов уу.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж