Өчигдөр өдөржин орсон борооны улмаас Төрийн ордны зүүн талын зам тэр чигтээ усанд автжээ. Зам дагуу байрлах траншей усаар дүүрч, траншейн хуримтлагдсан хог хаягдал зам даган урсч байгаа зургийг та харж байна. Хог, бохир уснаас гадна хамар цоргим эвгүй үнэр энэ хавьд хамар сэтлэх шахаж байв. Гэсэн ч одоогоор ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын айлууд усанд автах нь энгийн үзэгдэл мэт болсон ч одоо хотын төвд, төв зам дагуух хэсгүүд борооны усанд автаж, траншейны нүх, зам талбай ийн усанд автах нь элбэг болжээ. Баянбүрдийн тойрог болон Халдвартын эмнэлгийн урд талын зам гээд бохир усаар үерлэсэн замаар явган зорчигчид байтугай машинаар ч явахын аргагүй болжээ.
Гэрэл зургийг өнөөдөр 11.30 цагт авав.