Чөлөөт бөхийн “Сорил-1” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн “Сорил-1” тэмцээн болно

Монголын чөлөөт бөхийн холбоо тамирчдын шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгох, тамирчдын бэлтгэл сургалтыг өндөржүүлэх, байнгын бэлтгэлтэй байлгах зорилгоор Насанд хүрэгчдийн УАШТ-ий “Сорил-1” тэмцээнийг зургадугаар сарын 25-26-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулах гэж байна.

Сорил тэмцээнд энэ оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд эхний зургаан байр эзэлсэн тамирчид тойргийн журмаар өрсөлдөх ба эрэгтэйчүүд 55, 60, 66, 74, 84, 96, 100 кг, эмэгтэйчүүд 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жинд хоёр кг-ийн зөрүүтэй барилдах ажээ.

"2011 оны сорилт-I" ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Зургадугаар сарын 24. Баасан гараг

10:00-15:00 Тамирчдын мэдүүлэг авах /СТО/
15:30-16:00 Техникийн зөвлөгөөн
16:00-16:30 Эмчийн үзлэг
16:30-17:00 Жин үзэлт

Эрэгтэй – 55кг, 66кг, 84кг

Эмэгтэй – 48кг, 55кг, 63кг, 72кг

Зургадугаар сарын 25. Бямба гараг

09:00-13:00 Барилдаан /СТО/

Эрэгтэй – 55кг, 66кг, 84кг
Эмэгтэй – 48кг, 55кг, 63кг, 72кг

13:00-13:30 Завсарлага
13:30-14:00 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа

Эрэгтэй – 60кг, 74кг, 96-120кг
Эмэгтэй – 51кг, 59кг, 67кг

15:00-19:00 Тэмцээний үргэлжлэл “Шагнал гардуулах”

Зургадугаар сарын 26. Ням гараг

10:00 Барилдаан

Эрэгтэй – 60кг, 74кг, 96-120кг
Эмэгтэй – 51кг, 59кг, 67кг

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж