Өнгөрсөн шөнийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн 146, согтуугийн 572 үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ дундаас архи, согтууруулах ундаа хулгайлсан явдал багагүй бүртгэгдсэн байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт байрлах “Well Mart” хүнсний дэлгүүрээс “Соёмбо” архи хоёр ширхгийг хулгайлжээ. Мөн “Цайз” захын ард Баянзүрх дүүргийн иргэн А “Toyota Raum” машинаас аккумлятор, дөрвөн ширхэг вино хулгайлсан байна. Мөн өнгөрсөн шөнө оршин суух тодорхой хаяггүй тэнэмэл иргэд хоолноос болж маргалдан нэгийгээ зодож, толгойг нь хагалсан байна. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж байгаа аж.
Б.ЗАЯА