Тайландын тэрбумтны түүхтэй танилцаарай

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Тайландын тэрбумтны түүхтэй танилцаарай

Тайландын тэрбумтан Викром Кромадитын “Мөрөөдөлд хүргэсэн зам минь” номын нээлт Интерном дэлгүүрт боллоо. Тайланд улсын тэрбумтан Викром Кромадитийн амьдрал, тэмцэл, амжилтад хүрсэн замыг энэхүү бүтээлд өгүүлжээ. Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн зөвлөх С.Идэр “Би 2014 онд номынхоо гол баатар буюу зохиолчтой уулзаж байлаа. Тэрээр улсдаа аж үйлдвэрийн парк байгуулан 1000 гаруй компанийг үүсгэн, удирдаж байна. Тиймээс энэ хүний амьдрал, амжилт тэр чигтээ гайхамшиг байсан” гэлээ. Мөн Викром Кромадит нь 23 хүүхэдтэй айлын хамгийн том нь бөгөөд таван насандаа хуурсан самрын бизнесээ эхлүүлж, найман настайдаа дэлгүүрээ нээсэн нэгэн юм. Түүнийг “Форбес” сэтгүүлээс 2007 онд Тайландын 40 тэрбумтны нэгээр зарлаж байлаа. Тус номын орчуулагч С.Идэр “Амьдралд хэзээ ч бууж өгөхгүй гэдэг нь түүний зарчим байсан. Мөн үнэнд итгэх, ямар ч хүнд чин сэтгэлээсээ хандах, алсын хараа  гэдэг гурван зүйлийг мөрдлөгө болгож ирсэн байна. Энэхүү бүтээлийг залуу хүн бүр уншаасай. Бидэнд эргэцүүлэн бодох зүйл их байна даа” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж