Амралтын өдрөөр хангалттай нойр авдаг уу?

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Амралтын өдрөөр хангалттай нойр авдаг уу?

Ажлын өдрүүдээр алдсан нойроо нөхөх гэж амралтын өдрөөр ахиухан унтдаг зуршил олон хүнд бий. Гэтэл таван шөнийн дутуу нойрыг хоёр шөнө нөхөж чаддаггүй гэдэг дүгнэлтийг АНУ-ын Нойр судлал, эмчилгээний академиас хийлээ. Ажлын өдрүүдэд шөнөдөө зургаан цаг унтдаг хүмүүс амралтын өдрөөр шөнөдөө 10 цаг унтсан ч алдсан нойрыг нөхөж, бие махбодио гүйцэд сэргээж чаддаггүй гэнэ. Энэ нь ажлын бүтээмжид тун тодорхой илэрдэг аж.


Дунджаар 25 настай 34 хүнийг 13 шөнө лабораторид унтуулан туршилт хийсэн байна. Үр дүнд нь дээрх дүгнэлтийг хийсэн бөгөөд ялангуяа эрчүүд хоёр шөнийн уртасгасан цагийн нойроор алдсан нойроо эргүүлж авч чаддаггүйг нотлов. Амралтын өдрөөр 10 цаг унтсан эмэгтйчүүд харьцангуй сэргэлтийн байдалд орж байжээ. Тиймээс эрдэмтэд ажлын өдрүүдэд ядаж долоо, болж өгвөл найман цаг унтаж байхыг зөвлөж байна. Дутуу нойртой явсаар, биеийн ерөнхий дархлаа муудаж, эрч хүч багасах бөгөөд энэ нь яваандаа ямар нэг ноцтой өвчин тусах үндэс суурь болдог. Өөрөөр хэлбэл дархлааны систем бүрэн гүйцэд сэргэхгүй явсаар өвчин эсэргүүцэх чадвараа алддаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж