Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Хөрөнгө оруулалтын газар
Огноо: 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр
Дараах төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
№ | Концессын зүйлийн нэр | Концессын төрөл | Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ | Концессын зүйлийн дугаар |
Дундговь, Сайнцагаан сум, Цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Дундговь аймгийн Сайнцагаан суманд 150 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-15 | |
Архангай, Цахир сум, Сургуулийн барилга, спорт заалын хамт барих төсөл | Барих-шилжүүлэх | Архангай аймгийн Цахир суманд 320 суудалтай сургуулийн барилга, спорт заалын хамт барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-16 | |
Дорнод, Баянтүмэн сум, Цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Дорнод аймгийн Баянтүмэн суманд 150 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-19 | |
Хөвсгөл, Цагаан-Уул сум, Цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 150 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-21 | |
Сэлэнгэ, Цагааннуур сум Цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 100 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-22 | |
Хэнтий, Хэрлэн сум Цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Хэнтий аймгийн Хэрлэн суманд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-23 | |
Ховд, Жаргалант, 1 дүгээр цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Ховд аймгийн Жаргалант суманд 150 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-24 | |
Баянхонгор, 6 суманд цэцэрлэгийн барилгын өргөтгөл барих төсөл-
| Барих-шилжүүлэх | Баянхонгор, 6 суманд цэцэрлэгийн барилгын өргөтгөл барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-25 | |
Сэлэнгэ, Сүхбаатар сум, 3 дугаар баг, "Салхит" цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт 100 ортой "Салхит" цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-26 | |
Хөвсгөл, Жаргалант сум, Цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 150 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-27 | |
Хэнтий, Цэнхэрмандал сум Цэцэрлэгийн барилга барих төсөл
| Барих-шилжүүлэх | Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-29 | |
Сэлэнгэ, Мандал сум, 3 дугаар Сургуулийн барилгын өргөтгөл барих төсөл | Барих-шилжүүлэх | Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар сургуулийн 320 хүүхдийн барилгын өргөтгөл барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-31 | |
Өмнөговь, Хүрмэн сум, Сургуулийн дотуур байрын барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Өмнөговь аймгийн Хүрмэн суманд сургуулийн 80 ортой дотуур байрын барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-32 | |
Хөвсгөл, Цагаан-Уул сум, Сургуулийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 320 суудалтай сургуулийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-34 | |
Дархан-Уул, Дархан сум, 5 дугаар баг, Жигүүр цогцолбор сургуулийн хашаанд Цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт 100 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-35 | |
Хөвсгөл, Шинэ-Идэр сум, Цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 150 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-36 | |
Хөвсгөл, Улаан-Уул сум, Цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 100 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-37 | |
Хэнтий, Өмнөдэлгэр сум, Цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 280 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-38 | |
Булган, Орхон сум, Сургуулийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Булган аймгийн Орхон суманд 240 суудалтай сургуулийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-39 | |
Архангай, Цэнхэр сум, Цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Архангай аймгийн Цэнхэр суманд 150 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-40 | |
Орхон, Баян-Өндөр сум, “Эрдэнэт” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Орхон аймгийн Баян-Өндөр суманд "Эрдэнэт" цогцолбор сургуулийн 960 суудалтай өргөтгөлийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-41 | |
Сүхбаатар, Баруун-Урт сум, Боловсрол хотхон, 10 дугаар цэцэрлэгийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Боловсрол хотхонд 200 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-42 | |
Өвөрхангай, Хархорин сум, Сургуулийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Өвөрхангай аймгийн Хархорин суманд 640 хүүхдийн сургуулийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-43 | |
Сэлэнгэ, Зүүнбүрэн сум, Сургуулийн барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 320 суудалтай сургуулийн барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-46 | |
Хөвсгөл, Тариалан сум, Соёл, спортын цогцолборын барилга барих төсөл | Барих-шилжүүлэх | Хөвсгөл аймгийн Тариалан суманд 500 хүний суудалтай соёл, спортын цогцолборын барилга барих, шилжүүлэх | ХОГ-2016/73/7-46-47 |
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөрөнгө оруулалтын газар нь Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг дээрх сургууль, цэцэрлэг барих төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Уралдаант шалгаруулалтад оролцох санал гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Монгол улсын аль нэг арилжааны банкин дах өөрийн нэр дээрхи дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулж түүнийг нотолсон баримттай байх /нэг нотлох баримт нь зөвхөн нэг төслийн уралдаант шалгаруулалтад хүчинтэй/;
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангасан байх /Оролцох санал гаргагч нь барилга барих тусгай зөвшөөрөлгүй байж болох бөгөөд харин барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна/.
Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх /Ерөнхий шаардлага/.
Энэхүү уралдаант шалгаруулалт нь нэг үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд тус урилгын дагуу оролцох санал гаргагчаас ирүүлсэн саналыг Концессын тухай хуулийн 13.3.1-13.3.5-д заасны дагуу үнэлж, шаардлага хангасан оролцогчдын төслийн саналыг үргэлжлүүлэн үнэлж хамгийн сайн нөхцөл санал болгосноос нь эхлэн 2-оос дээшгүй оролцогчийн дарааллуулсан жагсаалт гаргаж, онооны дарааллаар концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.
Хэрэв уралдаант шалгаруулалтад зөвхөн нэг хуулийн этгээд эсвэл түүний нэгдэл нь санал ирүүлсэн тохиолдолд тухайн саналыг холбогдох журмын дагуу үнэлж шаардлага хангасан тохиолдолд концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.
Хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн нь нэг уралдаант шалгаруулалтын явцад нэг хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн байх, хуулийн этгээд нь нэг уралдаант шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдлийн гишүүнээр оролцсон бол тухайн шалгаруулалтад бие даан оролцохгүй.
Уралдаант шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд нь концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно.
Уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам”-ын дагуу зохион байгуулна.
Энэхүү урилгын дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг болон эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтыг ирүүлсэн тохиолдолд тухайн этгээдэд уралдаант шалгаруулалтын баримт бичгийг олгоно. Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнэ 300,000 төгрөг ба баримт бичгийн төлбөрийг Төрийн сан, Хөрөнгө оруулалтын газар, Концессын 900036017 тоот дансанд тушаана.
Гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь төслийн саналаа англи хэл дээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд Монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргасан байна.
Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 11.00 цагаас өмнө Хөрөнгө оруулалтын газрын 812 тоот өрөөнд.
Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ доорх хаягаар албан бичгээр ирүүлнэ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Хөрөнгө оруулалтын газар
Утас: 11-315362