Интернэт, мэссэж эрх үнэгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

ЗУНЫ САРУУДАД ИНТЕРНЭТ, МЭССЭЖ ЭРХ ҮНЭГҮЙ

Өнөөдөр хүн бүр гар утасны хэрэглээ зөвхөн яриагаар хязгаарлагдахгүй болсон гэдэгтэй бүрэн санал нийлэх байх. Мэдээлэл дамжуулах өндөр хурдтай 3G сүлжээ, шинэ шинэ үйлдлийн систем, олон төрлийн аппликейшн бүхий ухаалаг гар утасны хэрэглээ, хэрэглээний үнэ тариф энэ бүгд гар утсыг хамгийн өргөн хэрэглэгддэг төхөөрөмж болгож байгаа билээ. Зах зээлийн энэхүү өөрчлөлт, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн гаргасан дараа төлбөрт цоо шинэ OPEN үйлчилгээний зуны урамшуулал эхэллээ.

OPEN үйлчилгээний шинэ дугаарын холболтын хураамжийг 50% хөнгөлөн шинэ хэрэглэгч бүрт 3 сарын турш сонгосон ярианы багцаас хамааран сар бүр 100-200 мэссэж бичих болон 200MB-400MB дата хэрэглээний эрхийг бэлэглэж байна.

Энэхүү урамшуулал зөвхөн шинэ хэрэглэгчдээс гадна урамшууллын хугацаанд OPEN үйлчилгээнд шилжсэн дараа төлбөрт VIP, Business Class, NICE үйлчилгээний одоогийн хэрэглэгчид мөн дээрх урамшууллыг авах боломжтойг дуулгая.

100MB дата эрхээр юу хийх боломжтой вэ гэж үү?

  • 1000 и-мэйл илгээх, хүлээн авах
  • 5000 iPhone-д зориулсан веб хуудас гар утаснаасаа үзэх боломжтой.

Урамшуулал 2011 оны 7 дугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ. OPEN үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.open.skytel.mn цахим хуудаснаас авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж