Өглөөхөн
буусан шүүдрийн дусал бүрийг хурааж
Өнөд мөнхийн рашаан болгож ээждээ барихсан
Өнгөрсөн ухаарал бүрийнхээ учгийг цуглуулж
Өөрийн гараараа дэлгээд аавдаа би харуулахсан
Ишшш жаахан юм гэж энхрийлж байгаа ч гэлээ
Энүүхэндээ л гэхэд бяцхан үр нь том болчихсон