Улаанбаатар хотын аварга шалгаруулах Аэробик гимнастикийн тэмцээнийг 2016 оны 03 дугаар сарын 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болох бөгөөд зааврыг хүргэж байна.
АЭРОБИК ГИМНАСТИКИЙН УЛААНБААТАР ХОТЫН 2016 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Аэробик гимнастикийн тэмцээнийг 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тэмцээнд аэробик гимнастикийн спортоор хичээллэгч ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагч, Их дээд сургууль, МСҮТөв, коллежууд, албан байгууллага, спорт клуб, төв болон аймаг, орон нутгийн тамирчид оролцож болно.
Техникийн зөвлөгөөнийг 2016 оны 03 дугаар сарын 15–ны 14.00 цагт Нийслэлийн Биеийн тамир, Спортын газар хийнэ.
Тэмцээнийг өсвөрийн 3 нас, Залуучуудын 1 нас, Насанд хүрэгчдийн 1 насны ангиллаар дараах төрлүүдээр зохион байгуулна. Үүнд:
6-8 нас /2010-2008/ – ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, холимог хос (3 төрөл)
9-11 нас /2007-2005/ – ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, холимог хос, гуравласан (4 төрөл)
12-14 нас /2004-2002/ – ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, холимог хос, гуравласан, баг, степ (6 төрөл)
15-17 нас /2001-1999/ – ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, холимог хос, гуравласан, баг, степ (6 төрөл)
18-с дээш /1998 + / – ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, холимог хос, гуравласан, баг, степ (6 төрөл) -өөр тус тус зохион байгуулна.
НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
АЭРОБИК ГИМНАСТИКИЙН ТЕХНИКИЙН ХОРОО
АМЖИЛТАД ХИЛ ХЯЗГААР ГЭЖ ҮГҮЙ…
ДЭЛХИЙД ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛЪЯ !!!
Тамирчид дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсье!