“САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ-МИНИЙ АМЬДРАЛД” СЭДЭВТ БОГИНО БИЧЛЭГИЙН УРАЛДААН
/VINE VIDEO/
Монголын Банкны Холбоо хүүхэд залуусын санхүүгийн санхүүгийн боловсролыг дэмжих “Global Money Week 2016” аяны хүрээнд “Санхүүгийн боловсрол-Миний амьдралд” сэдэвт богино бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Хамрах хүрээ: Видео сонирхогч бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Хугацаа: 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авна.
Шалгаруулалт:
Оролцогч уралдаанд оролцох бүтээлээ info@mba.mn хаягаар илгээх бөгөөд хүлээн авсан бүтээлийг холбооны хуудсанд байршуулж дараах байдлаар дүгнэн шилдэг оролцогчдыг шалгаруулах болно.
Шалгаруулалтын оноо 50 хувь – LIKE, 50 хувь – Зохион байгуулагчид, шүүгдийн үнэлгээ гэсэн бүтэцтэй явагдана.
Шагнал:
1-р байр 800,000 төгрөгийн хадгаламжийн эрх
2-р байр 600,000 төгрөгийн хадгаламжийн эрх
Анхаарах зүйлс:
– Уралдааны сэдэв, агуулгад нийцсэн байх;
– Уралдаанд оролцогч МБХ-ны хуудсанд like дарсан байх;
– Бүтээлч, шинэлэг байдлаар хандсан байх;
– Бүтээл нь 1 минутаас хэтрэхгүй хугацаатай байх;
– Бүтээлийн утга санаа, тайлбарыг бичсэн байх.
/Уралдааны бүтээлд дүрсний өндөр чанар шаардахгүй./
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг МБХ-ны 11-323581 болон 99992990 утсаар холбогдож авна уу.
Монголын Банкны Холбоо