Зуны зугааг интернэтээр амтлах уу?

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Зуны зугааг интернэтээр амтлах уу?

Нар ээж, навчис сэрчигнэсэн зуны орой тагтан дээрээ ч юмуу, байшингийнхаа сүүдэрт, эсвэл бүүр модны захад суугаад ipad-аа асаагаад интэрнэтээр аялах ч бас амралтын өдрүүдийг зугаатай болгодог зүйлүүдийн нэг яахын аргагүй мөн дөө. Зөвхөн ipad ч гэхгүй netbook, notebook, PC гээд интернэтэд холбогдож болох бүх л хэрэгслүүдээр зуны 3 сарын турш интернэтээр ханатлаа зугаацах боломжийг Юнител групп танд олгож байна.

  • Хэрэв та 3G дэмждэг буюу дата сим карт ашиглан интернэтэд холбогддог ipad, netbook-тэй бол, эсвэл Live модемоо аль эрт авчихсан бол 3 сарын хугацаатай, 6GB-ийн хэрэглээтэй дата дугаарыг 30.000-хан төгрөгөөр авах боломж бүрджээ.
  • Харин та 3G-гүй компьютер ашигладаг бол өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн Live модемийг 3 сарын турш сар бүр 2GB-ийн хэрэглээний эрхтэй шинэ дата дугаарын хамт ердөө 96.000 төгрөгөөр худалдан авах боломж бас байна. 
  • Дашрамд дурдахад Live интернэт нь хурд, найдвартай ажиллагаа болон сүлжээний хамрах хүрээгээрээ Улаанбаатар хот, зуслангийн орчимд хамгийн шилдэг гэдэг нь хэрэглэгчдэд нэгэнт нотлогдсон билээ.
  • Юнител группээс танд зориулж буй өөр нэгэн том сюрпризийг задалбал Live 3.5G үйлчилгээний дараа төлбөрт бүх хэрэглэгчдээ 7, 8 дугаар саруудад сар бүр 1GB-ийн хэрэглээг үнэ төлбөргүй өгч байна. Энэ бол 5 жилийн ойн дата бэлэг юм.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж