Владимир Гройсман
Фото: Николай Лазаренко / РИА Новости
Украины Дээд радын спикер Владимир Гройсман ерөнхий сайдаар томилогдож магадгүйг Британийн Financial Times сонин Киев дэх эх сурвалжийн мэдээндээ тулгуулан бичив. Түүнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар ерөнхийлөгч Петр Порошенко, ерөнхий сайд Арсений Яценюк нар ярилцаж байгаа гэнэ.
Сонины эх сурвалжийн мэдээлснээр эхлээд энэ тушаалд Сангийн сайд Наталья Яреськогийн нэрийг авч үзсэн байв. Хоёрдугаар сарын сүүлчээр түүнд энэ саналыг тавьсан байгаад дараа нь түүнээс татгалзсан гэнэ. Хожим тэд Гройсманы нэрийг дэвшүүлэх талдаа ярилуах болсон байна. Хэдийгээр түүний кабинет нь Яреськогийн танхмаас сул болохоор байгаа ч гэсэн спикерийг олигархиуд ба Порошенко нар орсон хүчтэй сонирхолыг төлөөлж чадна гэж үзэв.
Энэ сарын эхээр Яценюкийн эсрэг талынхан парламентын ээлжит бус хуралдааныг хийлгэн ерөнхий сайдыг огцруулна гэсэн яриа гарсан нь одоо улам хүчээ авлаа. Ерөнхий сайдад нэр дэвших хүмүүсийн тоонд Наталья Яреськогоос гадна Польшийн ерөнхий сайдын орлогч байсан Лешек Бальцерович, Александр Турчинов, Гройсман нарын нэрс орсон байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР