Амийг нь хөнөөж, цогцосыг нь шуудайд хийжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Амийг нь хөнөөж, цогцосыг нь шуудайд хийжээ

Өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 6-нд онц ноцтой гэмт хэрэг гарсан байна.  Тус хэрэг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэвсгэрт гарчээ. Тодруулбал, орон сууцны нэг давхарт байрлах гутал засварын газар нас барсан хүн байна гэсэн мэдээлэлийн  цагдаагийн алба хаагчид очиж шалгахад шуудайнаас цогцос илэрчээ.  Цагдаа нарын мөрдөн байцаалтын явцад Чингэлтэй дүүргийн 15-р хороонд оршин суух, 49 настай, эмэгтэй Н гэгчийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөгөөд, шуудайнд хийж тавьсан байжээ. Энэхүү хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг өнгөрсөн даваа гаригт баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар талийгаач эмэгтэй сэжигтэн залуутай эртнээс танил, уулзаж учирдаг, хамтран амьдрах хэмжээний дотно харьцаатай байсан аж. Тэрээр хардалт сэрдэлтийн улмаас ийнхүү амийг нь онц хэрцгийгээр хөнөөснөө мэдүүлжээ.

 Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж