Даяарчлалын эдийн засаг хямралд тулаад ирлээ гэж Олон улсын валютын сангийн захирлын нэгдүгээр орлогч Дэвид Липтон Вашингтон хотноо мэдэгдлээ. Тэрбээр бүх орнуудад хандан шинэ туршилтийг даван туулахад бэлэн байхыг уриалжээ.
1. Санхүүгийн зах зээлээс гадагшлах хөрөнгийн урсгал нэмэгдэж, түүхий эдийн үнэ бууж байгаа нь дэлхийн эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүллээ гэж ОУВС үзлээ.
2. Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын мөнгөний бодлогын удирдлагын мохоо байдал улам нэмэгдэж байгааг Липтон тэмдэглэв.
3. АНУ болон Европт эдийн засгийн сэргэлт сул байна. АНУ-д дэд бүтцийн шинэчлэл нь удааширч буйтай холбоотой зарлага нэмэгдэж байгаа. Японы эдийн засгийн дефляци нь сэргэлтэд нь саад болж байна.
4. Шинэ эрсдлүүд үүсч буйг ОУВС тэмдэглэв. Түүний дунд даяарчлалын эдийн засгийн уналт нь банкнуудын тэнцвэрийг алдагдуулан, санхүүгийн нөхцөл байдлыг хурцатгаж эхэллээ. Хөгжиж буй зах зээлд аж үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл их байна. Одоо тэр нь хөрөнгийн зарлагын эрс бууралтыг дагуулж байна. Гадаадын валютаар хувийн зээлийн хэмжээ өсч буй нь банк болон бие даасан тэнцвэрийг алдуулах эрсдлийг нэмэгдүүллээ.
5. Хөрөнгийн индексийн үнэ 2016 онд доошлон зургаа гаруй хувиар унасан байв. Тэр нь даяарчлалын зах зээл $12,3 их наяд долларын хохирлыг үзлээ гэсэн үг юм. Азин зарим зах зээл тухайлбал, Хятад, Японых хүчтэй нэрвэгдэн хувьцааныхаа ханшийн 20 гаруй хувийг оны эхнээс алдаад байна.
6. Энэ бүгдтэй нэгэн зэрэг хөгжиж буй зах зээлийн валютууд суларч, тэдний зээлийн худалдаа ба худалдан авах ялгааны өсөлт үргэлжлэн нэмэгдэв. Жишээлбэл, тэр нь Африк, Латин Америкт 300 суурь пунктаар сүүлийн жилд нэмэгдсэн байв.
7. Даяарчлалын хөрөнгийн зах зээл ба худалдааны урсгал эрс буурав. Жишээлбэл, өнгөрсөн онд хөгжиж буй зах зээлээс 200 тэрбум долларын цэвэр урсгал гарлаа гэж Липтон өгүүлж байна. Хятад, Орос, Бразилийн экспорт, импортын сул өсөлтийн улмаас худалдааны урсгал унаж байна.
8. Инфляци түүхэн доод хэмжээгээр унасан гэж ОУВС сануулж байна. Хөгжил өндөртэй эдийн засагтай орнуудад инфляцийн ерөнхий төвшин 2015 онд өмнөх санхүүгийн хямралын үеэс О,3 хувин пунктээр буурчээ.
Эдгээр үйл явдалд яагаад бид түгших ёстой вэ?
Дэвид Липтон
Олон улсын валютын сангийн захирагч захирлын нэгдүгээр орлогч Дэвид Липтон тэмдэглэхдээ, сунжирч байгаа даяарчллын бага эрэлт нь дефляцийн нэмэлт дарамтыг өдөөж магадгүй гэв.
Хоёрдугаарт, ажлын хүчний санал, хөдөлмөрийн үйлдвэрлэлийн чадвар сүүлийн 10 жилд мэдэгдэхүйцээр багасчээ.
Хятадын өсөлтийн хурд саарсан, түүхий эдийн үнэ бага байгаа зэрэг нь түгшүүр төрүүлж байна. Тэр нь хэзээ салбарын хөрөнгө оруулалтыг буулгах нь тодорхойгүй.
Эцэст нь, дүрвэгсэдтэй холбоотой геополитикийн хурцатмал байдал даяарчллын эдийн засагт нөлөөлөх эрсдлийг тооцохгүй байж болохгүй хэмээн ОУВС сануулж байна. Мөнгөний бодлогын эрх баригчдыг татварын дарамтыг буулгаж, бүтцийн өөрчлөлтөд орох, валютын ханшийн уян хатан байдлыг х үлдээх, дэд бүтцэд хөрөнгө оруулахыг ОУВС уриалав.
Түүхий эдийн экспортын хамаарлын орнуудад сан хандахдаа даяарчлалын зэх зээл дэх үнийн сул төвшнийг тооцон төсвөө гаргахыг санал болголоо.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР