Уулзалтад Тувагийн талаас Тува улсаас Монгол улсад суух төлөөлөгч Ч.А.Доржу-Белекович болон гадаад-эдийн засгийн харилцааны агентлагийн нарийн бичгийн дарга Бимба Уран Владимировна нар тэргүүтэй Кызыл хотын томоохон “ТТ” мод бэлтгэлийн компани, “Оваа” компани, “Сай-Хонаш” аялал жуулчлалын компани, “Чагытай” улсын үйлдвэр зэргээс 10 гаруй бизнес эрхлэгч төлөөлөгчид оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа болон бүтээгдэхүүний дээжээс танилцуулан Увс аймгийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж санаа бодлоо солилцов.
Увс аймгаас нийт 15 аж ахуйн нэгж, компаний захирал, менежерүүд оролцож эсгийн үйлдвэр болон арьс шир боловсруулах үйлдвэр, гутлын цех, монгол гэр хийдэг компаний үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав.
Энэхүү уулзалтын үр дүнд талууд харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хил, гаальтай холбоотой асуудлыг судлах, үүнтэй холбоотой саад тотгорыг арилгах талаар дээд шатны байгууллагад уламжлах, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тогтов. Ийм төрлийн уулзалтыг Увс аймгийн төдийгүй Тувагийн талд сонирхсон аж ахуйн нэгж байгууллагын хооронд ойр ойрхон зохион байгуулж байхаар тогтов.