Улаан армийн цэрэгт супермэний хувцас өмсүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Улаан армийн цэрэгт супермэний хувцас өмсүүлэв

Софи хотноо суугаа ОХУ-ын Элчин сайдын яам гомдол мэдүүллээ. Тус хотод байдаг Зөвлөлтийн улаан армийн дайчдын хөшөөнд хэн нэгэн этгээд орчин үеийн өнгө төрх оруулсанд тэд дургүйцжээ. Олон жил сүндэрлэж буй дайчдын есийг нь Супермэн, Санта Клаус, Дональд зэрэг орчин үеийн хүүхэд залуусын хайртай баатруудын хувцастай болгон будаж орхисон байна.


Амралтын өдрөөр хэдэн мянган хүн хөшөөн дээр ирж, зургаа авахуулан, хөл хөдөлгөөн ихтэй байсан гэнэ. Гэвч одоо Элчийн сайдын яамны эсэргүүцлийн дагуу будгийг арилгажээ. Энэхүү явдлаас болж ер нь энэ хөшөө өнөө цагт ийнхүү сүндэрлэх нь хэр нийцтэй вэ гэдэг асуулт босож, хөшөөний хувь заяаг шийдэх маргаан дэгдэх шинжтэй боллоо. Facebook-т уг хөшөөний будгийг арилгалгүй үлдээх тухай хэлэцүүлэг өрнөж, 1700 хүн дэмжжээ. Баатруудыг “хувцасласан” авьяаслаг дэггүйчүүдийг цагдаа нар хайж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж