“Реал” шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

“Реал” шөвгийн наймд үлдлээ

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8  шигшээн хариу тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Италийн “Рома” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Эхний тоглолтод “Реал” өрсөлдөгчөө талбайд нь 0:2-оор хожсон. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:0-ээр хожиж, шөвгийн наймд үлдэж байгаа юм.

Энэ удаагийн тоглолтын 64 дэх минутад Роналдо гоолдож, Аваргуудын лигийн энэ улирлын 13 дахь гоолоо оруулсан. Ингэснээр мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна. Тэгвэл “Реал”-ын хоёр дахь гоолыг 68 дахь минутад Хамес Родрегис оруулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж