Дүрэмт хувцсаа улаан даашинзаар сольжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Дүрэмт хувцсаа улаан даашинзаар сольжээ

Онцгой байдлын албаныхан байнгын шахам онцгой нөхцөлд ажилладаг онцлогтой. Тусгай мэргэшсэн багаас бүрдсэн онцгой байдлын албанд ажиллагсдын дунд эмэгтэйчүүд цөөнгүй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр Мартын 8-ны баяраар онцгой албаны бүсгүйчүүд дүрэмт хувцсаа улаан даашинзаар сольжээ.

Онцгой албаны эрчүүд бүсгүйчүүдээ өөрсдийн хийсэн гарын хоолоор  дайлсны дээр ая дууны мэндчилгээ хүргэж сюрприз барьжээ. Бүсгүйчүүд ч “Улаан дресс” кодоор хувцаслаж, эрчүүдийнхээ зохион байгуулсан баярыг чимсэн байна.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж