Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Бөөн шалдан хүмүүс

Хэрвээ та өнгөрсөн ням гаригт Их Британийн Уэльст байсан бол 400 гаруй нүцгэн хүн далайн эрэг дээр гүйлдэхийг харж, нүдээ бүлтийлгэх байжээ. Зургадугаар сарын 19-нд Уэльсийн нэгэн наран шарлагын газарт нүцгэн сэлэгчдийн дэлхийн рекордыг тогтоох өдөрлөг болж энэ үеэр мөн буяны байгууллагад хандив цуглуулсан байна. Хандиваас цугласан мөнгийг Мери Кюригийн хорт хавдрын эсрэг буяны төвд хандивлах ажээ.

Нүцгэн сэлэгчид дэлхийн шинэ рекорд тогтоохын тулд цэл хүйтэн далайн усанд бэлхүүс болон түүнээс дээш гарсан хэмжээнд 10-аас дээш минут байх ёстой байжээ. Өмнө нь нүцгэн сэлэгчдийн дэлхийн рекордыг 250 хүн цугларан тогтоож байсан бол энэ тоо 2011 онд эрс нэмэгдэж, шинэ амжилтаа тогтоож чадсан байна. Харин бөөн нүцгэн хүмүүсийн юу хийгээд байгааг ойлгохгүй дэмий л холоос харж зогссон зарим нэг хүмүүс иймэрхүү үйл явдал дэлхийн өөр ямар ч улсад тохиолдохгүй байсан гээд хэрэв АНУ-д хүмүүс олнороо нүцгэлж далайн эрэг дээр цугларвал тэнд байгаа хүн бүрийг баривчилж, торгоно доо хэмээн толгой сэгсэрч байжээ.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж