"Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Сэлбэ голын далан дээр өөрийгөө шатаасан хүн байна” гэсэн мэдээлэл энэ сарын 7-ны өдөр цагдаагийн газарт ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд суух 63 настай, Б гэгч эрэгтэй архи ууж, согтуурсан үедээ шатамхай шингэн бие дээрээ асгаж, гал тавьсан байжээ. Галын улмаас иргэн Б-нийн биеийн 90 хувь түлэгджээ. Тэрбээр одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Д.ЦЭЦ