1108 тэмээ уралдуулж Гиннест бичигдэв

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

1108 тэмээ уралдуулж Гиннест бичигдэв

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Монгол тэмээ-999” арга хэмжээ болсон билээ. Энэ үеэр 1108 тэмээ уралдуулж Гиннесийн номонд бичигджээ.  Дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын хурдан 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон байна. “Энэ бол тэмээн сүргээ хайрлан хамгаалдаг хөдөлмөрч говьчуудын хичээл зүтгэлийн үр дүн” хэмээн зохион байгуулагчид онцолсон юм.

“Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээний уралдаанд Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгийн хурдан тэмээчид оролцжээ. Улмаар нэгдүгээр байранд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Батсүхийн Баянмөнх, хоёрдугаар байранд Хүрмэн сумын Батчулууны Түмэнбаяр, гуравдугаар байранд Цогт-Овоо сумын Санжаатогтохын Эрдэнэ начин, дөрөвдүгээр байранд Цогт-Овоо сумын Даваадоржийн Алдарсайхан, тавдугаар байранд Хүрмэн сумын Тэрбишийн Дашнамжил нар тус тус шалгарсан байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж