Оросод жилийн зайтай хоёр онгоц осолдлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Оросод жилийн зайтай хоёр онгоц осолдлоо

Карельд болсон онгоцны осол өнгөрсөн 2010 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Смоленск хотын ойролцоо Польшийн ерөнхийлөгч болон бусад 95 хүний амийг авч одсон Ту-154 маркийн онгоцны ослыг эргэн санууллаа.

Өнгөрсөн ням гаригт болсон Ту-134 онгоцны ослыг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч “нисгэгчийн буруугаас үүдэлтэй” гэж үзжээ. Ширүүн бороотой, өтгөн манантай байхад зориулалтын зурвас дээр газардах боломжгүй байх үед газардах боломжтой зурвасыг шуурхай хайж олоогүйн улмаас ийнхүү олон арван хүний амийг авч одоход хүргэсэн гэсэн урьдчилсан дүгнэлтийг тэд гаргажээ. Харин Карелийн дотоодын агаарын тээврийн комисс ослын шалтгааныг дүгнэхэд хэтэрхий эрт байна гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын албаны бусад хүмүүсийн урьдчилсан дүгнэлтэд онгоц автозам дээр газардах үедээ цахилгааны шон мөргөн, шон унагасны улмаас цахилгаан тасарч, зам дээр гал авалцсан. Үүний улмаас гал маш хурдтай тархаж, онгоц шатсан байж болзошгүй. Онгоцны аваарын систем онгоцыг газардах үед автоматаар ажиллаж эхэлсэн ч, хэтэрхий хожимдсон байж гэж үзжээ.

Хоёр улсын онцгой байдлын яамнаас осолд өртөж үрэгдсэн болон амьд үлдсэн зорчигчдын нэрсийн жагсаалтыг гаргасан бөгөөд Герман, Шведийн тус бүр нэг иргэн, Украйны хоёр иргэн, АНУ-д иргэншилтэй Оросын харъяат гэр бүлийн дөрвөн хүн амь үрэгджээ. Түүнчлэн Оросын Гидропресс компанийн ахлах ажилтнууд, Оросын цөмийн экспортын Росатом агентлагийн ажилтан, Оросын хөлбөмбгийн пример лигийн шүүгч Владимер Петтай нар амиа алдсан хүмүүсийн жагсаалтанд бүртгэгджээ. Ослоос амьд гарсан хүмүүсийг Москвагийн төв эмнэлэгт хүргээд байгаа аж. Шинжээчдийн баг Москвагаас ослын газарлуу ниссэн бөгөөд онгоцны хар хайрцаг бүрэн бүтэн үлдсэн байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж