Дэлхий болон нарны хооронд сар орсноор өнөө өглөө /2016.03.09/ Ази болон Номхон далайн зарим оронд нарны бүтэн хиртэлт болжээ. Нарны бүтэн хиртэлт бүтэн цагийн хугацаанд үргэлжилж, өдөр шөнөөр солигдсон аж. Нарны хиртэлт Индонезид орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөө 06.19 цагт болсон байна. Хиртэлтийг Индонези, Номхон далайн төвийн бүсийн орнууд бүтнээр, Австрали, зүүн Азийн зарим орны иргэд хэсэгчлэн харжээ. Нарны хиртэлтийг ажиглахаар Оливиа далайн эрэгт 200 орчим хүн үүр цайх үед цугласан байв.
Нарны хиртэлт Суматра, Борнео болон Сулавеси арлуудыг оролцуулан 150 км өргөн зурвас дахь хүмүүст ажиглагджээ. Хиртэлтийн үеэр хүмүүсийг нар өөд нүдний шил эсвэл телескопгүй шууд харахгүй байхыг одон орончид зөвлөдөг.
Сүүлд 2015 оны гуравдугаар сарын 20-нд нарны хиртэлт болсон нь дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт ажиглагдаж байв.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА