ХҮН-ын дарга хэн байхыг дээд шүүх шийднэ

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

ХҮН-ын дарга хэн байхыг дээд шүүх шийднэ

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын дотор хагарал үүсч, албан ёсны  дарга нь хэн бэ гэдэгт төөрөгдөл үүссэн. Иймээс тус намынхан даргын асуудлаа шийдүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөдөл гаргажээ.

С.Ганбаатар гишүүн Улсын дээд шүүхэд түрүүлж өргөдлөө өгсөн байна. Түүний өргөдлийг хэлэлцэхээр хурлын тов гарсан байсан хэдий ч Г.Найдалаагаас мөн өргөдөл ирсэн тул хурлын товыг дээд шүүхээс хойшлуулжээ.  Одоогоор ХҮН-ын даргын асуудлыг Улсын дээд шүүх хэзээ хэлэлцэж шийдэх нь тодорхой бус байна.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж