М.Шарапова тэргүүтэй шилдгүүд сэргээшийн дуулианд орооцолдлоо

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

М.Шарапова тэргүүтэй шилдгүүд сэргээшийн дуулианд орооцолдлоо

Александр Маркин

 

Бүх Оросын Волейболын холбоо, Москвагийн “Динамо” ба Оросын шигшээ багийн Александр Маркины  сэргээшийн Б дээжийг нээхээс татгалзав. “Бид шинжилгээний Б дээжийг нээхээс татгалзлаа. “Динамо” баг өнгөрсөн арванхоёрдугаар сард багаараа энэ эмийг хэрэглэж байсан ба сэргээшийн дээжийг нэгдүгээр сарын 9-нд  авсан юм” хэмээн тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Александр Яременко мэдэгджээ.

Гуравдугаар сарын 8-нд А.Маркины сэргээшийн шинжилгээнээс хориотой эм мельдоний илэрчээ. Нэгдүгээр сарын эхээр Маркин Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд Рио-де-Жанейрогийн олипийн эрхийн төлөө тоглолтод ялсан юм. Одоогоор тэр олимпийн тоглолтод оролцохгүй нь тодорхой болов.

Тэшүүрийн олон улсын холбооны (ISU) гишүүн Герман Панов өмнө нь мэдэгдэхдээ нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хориотой эмийн жагсаалтад орсон мельдоний гэх эм шинжилгээнээс нь илэрсэн Оросын тэшүүрчин Павел Кулижников, шорт-трекчин Семен Елистратов, уран гулгагчид: Екатерина Боброва, Дмитрий Соловьев нарын дэлхийн ба Европын аваргын цолыг хурааж магадгүй гэсэн байв.  Тамирчдын тоглох эрхийг хасах  шийтгэлийн талаар арга хэмжээ авсан нөхцөлд тэдний цол, медаль, шагналын мөнгө хураагдана” гэж  тэр хэлсэн.

Гуравдугаар сарын 7-8 –нд мэдээлснээр хориотой эм дэлхийн таван удаагийн аварга Павел Кулижников,  2014 оны олимпийн шорт трекийн буухиагийн аварга Семен Елистратов, теннисчин Мария Шарапова, Сочийн олипийн уран гулгалтын аварга Екатерина Боброва, дэлхийн аварга хүндийг өргөгч  Алесей Ловчев нарын сэргээшийн шинжилгээнээс илэрсэн байлаа.

Спортын марктингийн салбарын  мэргэжилтэн Найжел Карри мэдэгдэхдээ сэргээшийн дуулианы улмаас Мария Шарапова спортын карьераа төгсгөхөөс гадна 100 сая евроны  хохирлыг ирээдүйд амсах болно гэжээ. Тамирчин бүсгүй сүүлийн 11 жилд салбартаа хамгийн өндөр үнэ хөлстэй тамирчин байсан юм.

Мария Шарапова

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж