ИЗНН 16 нас хүрлээ | News.MN

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

ИЗНН байгуулагдсаны 16 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан тус намын дарга Ц.Ганхуяг намынхандаа мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр мэндчилгээндээ “Хүний хувьд 16 нас нь аав ээжийнхээ гараас гарч амьдралын алтан босготой золгосон, улс орныхоо иргэний үүргээ биелүүлэх хариуцлага үүрч эхлэх цаг хугацааг харуулсан нэн чухал үйл явдал билээ. "Сайн цагийг бид авчирна" уриатай Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ынхан өнөөдрийг хүртэл бартаа саадыг даван туулсаар хэлэх үгтэй, хийсэн ажилтай, Ногоон хөгжлийг тугаа болгон намируулсан шигээ улс төрийн бусад хүчнийг манлайлж явна.

Улс төрд хат сууж, наад захын доргилтод огт торохгүй хээв нэг буурь заах насанд хүрсэн намынхаа нийт гишүүд, дэмжигчдэд чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө улам их амжилт гаргахыг хүсье.Хөх Монгол минь мөнхөд мандан бадраг” гэжээ.

Д.ЦЭЦ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж