Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.
2016 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эхээр 23-28 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв: